ИЗНН-аас мэдээлэл хийж байна.
ИЗНН-ын дарга Б.Батбаатар, 2024 оны хоёрдугаар сарын 5-ны өдөр миний бие МАН, АН-аас бусад улс төрийн 35 нам нэгдэхийг гуйсан. Намуудын дарга, удирдлагуудад өөрийн хүсэлтийг хүргэж өгсөн. 2024 оны хоёрдугаар сарын 19-ний өдөр хэвлэлийн хурал хийж, улс төрийн намуудыг дугуй ширээний уулзалтад урьсан. Дугуй ширээний уулзалтад намуудын удирдлагууд цуглаж, одоогийн нөхцөл байдал болон хэрхэн эвлэлдэн нэгдэж, өөрчлөгч хүч болж чадах вэ гэдгээ ярилцсан.
Уулзалтын дараа улс төрийн намууд хамтран хэвлэлийн хурал зарлаж, хүч тэнцвэргүй, шударга бус сонгууль болох гэж байна гэдгийг иргэд олон нийтэд сануулж хэлсэн. Гэвч улс төрийн 35 нам эвсэх боломжийн эсрэг энэхүү Сонгуулийн хуулийг баталсан байна. Хуульд маш олон заалтыг эвсэл, нэгдлийн эсрэг суулгаж өгсөн. Тухайлбал,
УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн 74.2-т, Дараах шаардлагыг хангасан нам, эвсэлд энэ хуульд заасны дагуу суудал хуваарилна гэж заасан.
- Тухайн намд өгсөн нийт саналын дөрөв буюу түүнээс дээш хувийн санал авсан байх
- Хоёр нам бүхий эвсэл байвал 5 хувийн санал
- Гурав буюу түүнээс дээш нам эвссэн бол сонгогчдоос 7 хувийн санал авсан байх гэж заажээ.
2020 оны УИХ-ын сонгуулиар 1 сая 475 мянган сонгогч санал өгсөн. Одоо 1.6 сая сонгогч санал өглөө гэхэд биддангаараа ороход нийт сонгогчдын 4 хувийн санал авна гэж тооцож, эрх баригчид хуулиа баталсан. Үүний 4 хувь буюу 64 мянган иргэний саналаар УИХ-д суудалтай болно гэж заасан. Хоёр нам эвсэхэд 80 мянга, гурван нам эвсэхэд 110 мянган сонгогчийн саналаар УИХ-д суудалтай болох заалтыг оруулсан.
Гэвч миний бие, ИЗНН-ын журмын нөхөд маань эвсэж нэгдэхийн төлөө тууштай ажиллах болно. Бусад намуудын удирдлагууд ч эвсэж, нэгдэхийн төлөө ажиллаж байна. Гуравдугаар сарын 22, 23, 24-ний өдөр улс төрийн намууд сонгуульд дангаараа, эсвэл эвсэж нэгдэж орохоо тогтож, Сонгуулийн мөрийн хөтөлбөрөө Үндэсний аудитын газар хүргэж өгөх хуулийн зохицуулалттай. Энэ хугацаанаас өмнө эвслүүд зохион байгуулагдаж хурлуудаа хийж, гэрээ мөрийн хөтөлбөрөө баталж эвслээ байгуулах шаардлага тулгарч байна. Намууд эвсэлд нэгдэнэ гэдэгт итгэж байна. 35 нам эвсэж, нэгдэж чадвал Монголд жинхэнэ хувьсгал болно гэв.