Өөрийн төрсөн өдрийг жил бүр утга учиртай байлгаж, нийгэмдээ эерэг хандлагыг түгээхийг хүсдэг Баттөр (Anguuch) нь зорилгынхоо хүрээнд Almighty Day-г нээлттэй зохион байгуулдаг. Тэрээр өмнөх жилүүдэд энэ өдрийг тохиолдуулан 2019, 2020 онд сайн дурын хандивын аян, “Wish you were here” эвентүүдийг хийсэн.
2022 оны эвентээрээ эрх чөлөөг techno-р мэдэрч, хайрыг түгээе уриан дор club culture-г соёлжуулах, эрх тэгш байдлыг уриалах зорилгоор Resistanz хэмээх залуучуудын community-тай хамтран 1000+ залуусыг нэгтгэж чадсан юм.
2023 оны хувьд TsoloMunkh, 93//KIDULT брэндүүдтэй хамтран Монгол өв соёл, хэв маягаа илэрхийлсэн загварын шоуг ‘Beyond Awakening’ нэрийн дор хамтатган урлагаар дамжуулан өөртөө итгэх итгэл, дотоод мөн чанар, өөрт заяагдсан өгөгдлөө ашиглах, аз жаргалыг мэдрүүлэхийг зорьсон.Загварын шоунаас гадна Сүхбүрэн, KikoInga, NominZezegmaa артистуудын үзэсгэлэн, чихийг сонордуулах хөгжим, артистуудын дуусашгүй энергиэр Монгол Шилтгээнийг дүүргэсэн юм.
Энэ жилийн хувьд AIC Steppe Arena-д тайз, гэрэлний төгс хослол дор залуу үеийн олон артистуудтай хамтран “Almighty Day: World of Illusion” нэрийн дор 7 сарын 27-нд зохион байгуулагдах гэж байна. Өмнөх жилүүдийн жишгээр уур амьсгал, хөгжим, цоо шинэ өнгө төрхөөр залуучууддаа хөгжмийн хэмнэл энергээр холбогдож, эрх чөлөөг цугтаа тэмдэглэж, хайрыг түгээх боломжийг олгох болно. Үйл ажиллагаа 18 цагаас үүдээ нээж, хөтөлбөр 21 цагаас эхлэнэ.
Манай эвентийн ерөнхий ивээн тэтгэгчээр @Royalenfield.mn, @VitafitGroup, @Vibez.Drink болон ивээн тэтгэгчээр @CRM.LLC.Official & @Tsoilogsoz, @Shoppy.mn дэмжин ажиллаж байна.
Artist Line-up:
- Blindfold
- 290
- Baatarfly
- FruityBaachka
- Bektorpetrovic
- Magnetbrain
- Trishna
- Gvnsor
- Jossey
- Bekatrina
DJ line up:
– TMK
– Odissey