Засгийн газраас өвөлжилт хүндэрсэнтэй холбоотой өндөржүүлсэн бэлэн байдлыг зарласан. Энэ хүрээнд зургаан сайдаар ахлуулсан ажлын хэсэг байгууллагдаж, өвөлжилт хүндэрсэн аймаг, сумдад ажиллаж байна.
Энэ хүрээнд ЭМЯ-аас эмч нарын багийг хөдөө орон нутагт ажиллуулж, малчны хотонд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг хүргэн ажиллаж байна.
Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболдоор ахлуулсан баг улсын 1,2 дугаар эмнэлгийн эмч нартай хамт Говь-Алтай, Ховд, Увс, Завхан аймгийн зудтай сумдад ажиллаж, эмнэлгийн тусламжийг малчны хотонд үзүүлэн ажиллаж байна. Энэ үеэр 380 орчим малчин, сумын иргэдэд эрүүл мэндийн тусламж авчээ. Малчдын хувьд сэтгэл санаа хямралтай, артерийн даралт ихсэлт өвчлөл их байгаа нь үзлэгийн үеэр оношлогджээ.