УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудалтай холбогдуулан хоёр асуудлаар ярья гэж бодож байна. Нэгдүгээрт, зудын улмаас өвөлжилт хүндэрч байгаатай холбоотой. Хоёрдугаарт, Эрчим хүч, түлш шатахуунтай холбоотой асуудлаар УИХ-аар хэлэлцэх ёстой. Би орон нутагт ажиллаад ирлээ. Цас зудтай холбоотойгоо малчид малаа нэлээд нядалж байгаа юм байна.
Малчид бидний нядалсан малыг худалдаж авахад анхаарч өгөөч. Өвс тэжээлийн үнийг хямдруулаад өгөөч. Түлш шатахууны хомсдолоос болж отор нүүдэл хийх, нядалсан махаа тээвэрлэхэд шатахууны хомсдол үүсээд байна. Энэ асуудлыг шийдэж өгөөч гэж хүсэж байна. Арьс ширний үйлдвэр байгуулах тухай олон жил ярилаа, хурдан байгуулаач ээ гэж байна.
Бид улс төрд яаж үлдэх вэ гэдгээ хойш нь тавья. Тэргүүн зэрэгт улс оронд тулгамдсан асуудлаа шийдвэрлэе. Манайд нүүрс, занар, нефть метан хий байна, тэгсэн мөртлөө эрчим хүчний хараат. Бид энэ асуудлаа шийдэхгүй бол баларна шүү гэж би сануулж байсан. Тийм учраас одоо ашиглалтад оруулж буй батерей хуримтлуурын станц, ТЭЦ-4-ийг 100МВт-аар өргөтгөсөн. Үүнийг хийгээгүй байсан бол бид гал алдах байсан. Ирэх онд Дорнодын 50МВт-ын станц ашиглалтад орно. Том станц барья гэхэд улс мөнгөө гаргадаггүй гэв.