Жонни Депп Сербийн ерөнхийлөгч Александр Вучичээс гавъяаны алтан медаль гардан авснаар карьертаа дахин эхлэл тавина гэж найдаж буйгаа мэдэгдэв. Өдгөө 58 настай жүжигчинд тус улсын кино болон хүүхэлдэйн кино урлагт оруулсан хувь нэмрийг нь үнэлж шагнал гардуулжээ.
Депп “Ерөнхийлөгч Вучич танд үнэхээр, чин сэтгэлээсээ талархаж байна. Надад энэ гавьяаны одонг гардуулан өгч, сайхан сэтгэлээр хандсанд баярлалаа” гэж хэлсэн байна. Мөн тэрбээр өөрийн амьдрал, карьераа шинээр эхлүүлж буй мэт сайхан мэдрэмж авч байна гэж ярьжээ.
Амбер Хердтэй хамтран амьдарсан жилүүдэд олны анхааралд байж, гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн гэх хэргээс үүдэн Депп Холливудэд ажиллах нь багасчээ. Шүүх хурал эхэндээ Деппийг хүчирхийлэгч гэж үзэж байсан ч явцын дунд байдал өөрчлөгдсөн юм. Тэрбээр саяхан гарын үсэг зурж, энэ зун зураг авалтаа хийх Францын олон ангит кинонд XV Людовик хааны дүрд тоглохоор болжээ.
Эх сурвалж: ENTERTAINMENT NEWS