Эрүүл мэндийн яамнаас Ковид-19 халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл өгөв.
Сүүлийн 24 цагт халдварын улмаас 2 хүн нас барж, 1297 шинэ тохиолдол /Улаанбаатарт 687, орон нутагт 610/ илэрлээ.
Биеийн байдал нь:
- Хөнгөн 1566
- Хүндэвтэр 3986
- Хүнд 599
- Нэн хүнд 68 өвчтөн эмчлүүлж байна.
Хэвтэн эмчлүүлж буй 6219 иргэний 1127 нь хүүхэд, 479 нь жирэмсэн эх байна. Түүнчлэн гэрийн хяналтад 22303 иргэн байгаа юм.