Монголын хошин урлагийн авьяаслаг жүжигчдийн нэг МУГЖ Д.Хүрэлхүү төрхөмдөө эргэн ирээд удаагүй.
Тэрээр өнгөрсөн таван жилийн хугацаанд залуу эхнэр авч, хэнз үрийн зулай үнэрлэсэн ч удаан идээшиж чадаагүй бололтой анхны амьдрал, анхны эхнэр, том хоёр охиндоо эргэн ирсэн.
Аавынхаа эзгүй байх хугацаанд түүний том охин Х.Намуун гоо сайхны Wolarsen брэндийг үүсгэж ээж дүү хоёроо нийслэлийн хамгийн үнэтэй хороололд амьдруулж, хүлгийн сайныг унуулж муухан эр хүнээс хэд дахин илүү ар гэрээ авч явж байсан.
Ойр дотныхондоо “хүчирхэг эмэгтэй” гэдгээ баталсан Х.Намуун өдгөө Арабын нийслэл Дубайд найз залуутайгаа амарч яваа. Тэгвэл тэрээр нэгэн нууц задалжээ.
Шинэ онтой зэрэгцэн гэртээ эргэн ирсэн аав нь том охиндоо шинэ жилийн бэлэг болгон, уут дүүрэн мө н г ө өгч Prada брэндийн цүнхнээсээ аваарай гэсэн байжээ.
Энэ тухайгаа Х.Намуун цахим хуудаснаа онцлоод, дэлхийн алдарт Prada брэндийн хүссэн цүнхээ авсан тухайгаа нийтлэжээ.