Тонгад цунамийн давалгаа эрэг рүү унаж, орон сууцны хороолол үерт автаж, цахилгаан тасарсны улмаас наад зах нь гурван хүн нас баржээ. Амиа алдсан гурван хүний тоонд Их Британийн 50 настай иргэн, Манго арлын иргэн 65 настай эмэгтэй, Номука арлын иргэн 49 настай эрэгтэй хүн байна гэж Тонга улсын Ерөнхий сайдын албанаас мэдэгджээ.
Тонга-Хунга Хаапай галт уулын дэлбэрэлт нь Филиппиний Пинатубо ууланд 1991 онд дэлбэрснээс хойш бүртгэгдсэн хамгийн том галт уул байж магадгүй гэж мэргэжилтнүүд үзэж байна. Ерөнхий сайдын албанаас мэдээлснээр Манго арал дээрх бүх байшингууд нурж, Фонойфуа арал дээр хоёрхон байшин үлдсэн бөгөөд Номука арал дээр их хэмжээний хохирол учирчээ. Нисэх буудлуудыг чөлөөлөх ажил үргэлжилж байгаа тул орон нутгийн болон олон улсын бүх нислэгийг хойшлуулсан байна.
Бямба гарагт Хунга-Тонга-Хунга-Хаапай далайн доорх галт уул дэлбэрчээ. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар сүүлийн 30 гаруй жилийн хугацаанд дэлхийн хамгийн том галт уулын дэлбэрэлт Тонга улсад болжээ. Хиймэл дагуулын зургаас харахад нийслэл хотын Колофоу дүүрэг буюу Тонгагийн гол арал дээр мод, байшингууд галт уулын нурангид бүрэн дарагдсан дүр зурагтай байна. Зарим барилга нурж, тусламжийн ажилтнууд дүүргийн усны бохирдол, хүнсний аюулгүй байдлын талаар санаа зовж байна.
ӨМНӨ БА ДАРАА: Тонга улсын нийслэл Нукуалофа хотын гол боомтын хиймэл дагуулаас авсан зургууд нь асар том галт уулын дэлбэрэлт, цунамигийн нөлөөг харуулж байна.
Гэвч байгалийн гамшгийн улмаас Тонгад анхны хүн нас барсан нь батлагдаж, аврах ажиллагаа үргэлжилж байгаа тул тусламжийн ажилтнууд сүйрлийн жинхэнэ цар хүрээ тодорхойгүй хэвээр байгааг анхааруулав. Гамшгийн улмаас зарим жижиг арлуудтай холбоо тогтоох боломжгүй болжээ. Шинэ Зеланд мягмар гарагт Хааны Тэнгисийн цэргийн хоёр хөлөг онгоцыг Номхон далайн арлын нутаг дэвсгэрт байрлуулна гэж тус улсын Батлан хамгаалахын сайд Пени Хенаре мэдэгдэл хийлээ. Тонга руу хүрэхэд гурван өдөр шаардлагатай гэж мэдэгдэв.
HMNZS Wellington, HMNZS Aotearoa зэрэг хоёр хөлөг онгоц нь Seasprite нисдэг тэрэг, хүмүүнлэгийн болон гамшгийн үед туслах хэрэгслүүдийг тээвэрлэх юм. Тонга улсын хувьд нэн тэргүүний зорилтуудын нэг ус бөгөөд HMNZS Aotearoa нь 250,000 литр ус тээвэрлэж, давсгүйжүүлэх үйлдвэрээр дамжуулан өдөрт 70,000 литр ус үйлдвэрлэх боломжтой юм.
100 мянга гаруй хүн амьдардаг Тонга муж даяар их хэмжээний хохирол учирсан бөгөөд ихэнх нь Тонгатапу арал дээр амьдардаг. Тонго мужид 100 байшин эвдэрч, дор хаяж 50 байшин бүрэн сүйрчээ. Гэхдээ аврагчид холбооны шугамыг сэргээхээр ажиллаж байгаа тул энэ тоо нэмэгдэх хандлагатай байна. Тонгаг Фижитэй холбосон усан доорх гол холбооны кабель гэмтсэн тул засварын ажил 2-р сарын 1 хүртэл эхлэхгүй байна. Тус кабель нь Тонга улсыг гадны улсуудтай холбоход нэн чухал аж.
Тонгад цунамийн давалгаа эрэг рүү унаж, орон сууцны хороолол үерт автаж, цахилгаан тасарсны улмаас наад зах нь гурван хүн нас баржээ. Амиа алдсан гурван хүний тоонд Их Британийн 50 настай иргэн, Манго арлын иргэн 65 настай эмэгтэй, Номука арлын иргэн 49 настай эрэгтэй хүн байна гэж Тонга улсын Ерөнхий сайдын албанаас мэдэгджээ.
Тонга-Хунга Хаапай галт уулын дэлбэрэлт нь Филиппиний Пинатубо ууланд 1991 онд дэлбэрснээс хойш бүртгэгдсэн хамгийн том галт уул байж магадгүй гэж мэргэжилтнүүд үзэж байна. Ерөнхий сайдын албанаас мэдээлснээр Манго арал дээрх бүх байшингууд нурж, Фонойфуа арал дээр хоёрхон байшин үлдсэн бөгөөд Номука арал дээр их хэмжээний хохирол учирчээ.
Нисэх буудлуудыг чөлөөлөх ажил үргэлжилж байгаа тул орон нутгийн болон олон улсын бүх нислэгийг хойшлуулсан байна.
Эх сурвалж: CNN