Даавуун маск
Даавуун маск нь ярих, ханиах, найтаах үед ялгарах агаар дахь бичил дусланцарыг гадагш нэвтрүүлэхгүй байх зориулалттай. Энэ нь мөн маск зүүсэн хүнийг бусдын ялгаруулж буй дусланцараар амьсгалахаас хамгаалах хаалт болдог.
Хамгийн үр дүнтэй даавуун маск нь хөвөн шиг нягт нэхмэл даавууны олон давхаргаар хийгдсэн байх ёстой. Давхарга олон байх тусам таныг илүү хамгаална гэж ойлгож болно. Гэсэн ч энэхүү маск нь таныг тийм ч сайн хамгаалахгүй л болов уу.
Эмнэлгийн маск
Мэс заслын маск гэж ч нэрлэгддэг ба битүүмжлэл муутай, нэг удаагийн маск юм. Бичил биет агуулсан агаар дахь амьсгалын бичил дусланцараас таныг хамгаалах зорилготой бөгөөд том тоосонцорыг шүүдэг.
Эмнэлгийн маскыг өөрийн нүүрний хэлбэртээ тохируулахын тулд чихний гогцоог бага зэрэг зангидаж болох юм. Дараа нь шаардлагагүй хэсгийг нугалж, ирмэгийнх нь доогуур хийх хэрэгтэй.
KN95 маск
KN95 маск нь олон улсын тодорхой стандартад нийцсэн амьсгалын аппаратын төрөл юм. Маск зүүсэн хүн амьсгалах үед том, жижиг тоосонцорыг шүүдэг тул эмнэлгийн маскнаас илүү хамгаалалттай. Гэсэн хэдий ч чанарын шаардлага хангаагүй олон хуурамч КN95 маск зарагддаг тул худалдаж авахдаа болгоомжтой байх хэрэгтэй.
N95 маск
N95 маск нь АНУ-ын чанарын стандартад нийцсэн бас нэгэн амьсгалын аппаратын төрөл юм. “N95” хэмээх нэрний учир нь энэ маск 0.3 микроноос том хэмжээний хэт бичил тоосонцоруудын 95 хувийг шүүх чадвартай гэсэн утгатай юм. КN95 маскын адил амьсгалах үед том, жижиг тоосонцорыг шүүдэг тул эмнэлгийн маскнаас илүү хамгаалалттай. CDC мэс заслын N95 маскыг эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэгчдэд зориулж нөөцлөх ёстой гэж мэдэгдэл хийсэн учир мэс заслын бус N95-ийн нөөц хангалттай үед олон нийт ашиглаж болно гэжээ.
Мэс заслын масктай адил N95 маск нь нэг удаагийн зориулалттай. Судлаачид эдгээрийг халдваргүйжүүлж дахин ашиглах арга замыг туршсаар байгаа ажээ.