2021 оны Монгол Улсын нийгэм, эдийн засгийн статистик үзүүлэлтүүдийг Үндэсний Статистикийн Хорооноос танилцууллаа.
- Гадаад худалдааны тэнцэл 2021 оны урьдчилсан гүйцэтгэлээр 2.4 тэрбум ам.долларын ашигтай гарч, өмнөх оны мөн үеэс 121.1 сая ам.доллароор өсөв.
- Уул уурхайн бүтээгдэхүүний үнэ өссөнтэй холбоотойгоор экспортын орлого нэмэгдсэн боловч газрын тосноос бусад түүхий эдийн экспортын биет хэмжээ буурсан.
- Экспорт 1.7 тэрбум ам.доллароор өсөхөд уул уурхайн бүтээгдэхүүний экспорт өссөн нь голлон нөлөөлжээ.
- Төлбөрийн тэнцлийн алдагдал 436.4 сая ам.долларт хүрсэн нь урсгал дансны алдагдлаас шалтгаалсан байна.
- Урсгал дансны алдагдал өмнөх оны мөн үеэс 512.2 сая ам.доллароор өсөхөд, анхдагч орлогын дансны алдагдал өссөн нь голлон нөлөөлсөн гэж эдийн засгийн зарим үзүүлэлтүүдийг онцолж байна.