Хойд Америкийн үндэсний сагсан бөмбөгийн холбооны “Golden State Warriors” багийн хамгаалагч, NBA-н элит шидэгч, сүпер од Клэй Томпсон энэ сарын 10-ы өдөр болсон GSW vs CLE тоглолтонд 941 хоног бэртлээс болж сагсан бөмбөгөөсөө холдоод байсныхаа дараагаар эргэн талбайдаа гарсан билээ. Тэрээр энэхүү эргэн ирэлт хийсэн тоглолтондоо нийт 19 минут тоглож 17 оноог 38,9 хувийн довтолгооны гүйцэтгэлтэйгээр авсан бол түүнээс хойших тоглолтууддаа тун тааруу тоглож байна. Тухайлбал тэрээр эргэн ирэлт хийснээсээ хойш одоогоор 4 тоглолтонд оролцоод байгаа ба энэхүү тоглолтууддаа 13,75 оноо, 35,1 хувийн довтолгооны гүйцэтгэл (3 онооны зураасны араас-35,9%), 3 самбараас бөмбөг авалт, 1,75 оновчтой дамжуулалт, 2 бөмбөг алдалт дундчилж байгаа ба баг нь түүнийг ирснээс хойш 1-3 амжилттай явж байна. Хэдийгээр хүнд бэртлээс эргэн ирсэн хүнээс өндөр амжилт хүлээх нь хэцүү ч Клэй Томпсонд эргээд хуучин хэмнэлдээ орон, багийн амжилтдаа хувь нэмэр оруулахад нь нилээдгүй хугацаа хэрэгтэй гэдэг нь үүгээр харагдаж байна.