Цар тахал эхэлснээс хойш дөрвөн жилийн дараа сэтгэл түгшээм нэгэн чиг хандлага ажиглагдаж эхлэв. Цар тахлын улмаас энэ зууны хамгийн олон нас баралт бүртгэгдээд зогсохгүй үхэлд хүргэх өндөр эрсдэлтэй зүрх судасны болон бодисын солилцооны өвчлөлийн давлагаа эхэлсэн байна. Эрдэмтэд үүний шалтгааныг нь олох гэж хичээсээр байгаа юм.
Covid-19 цар тахал АНУ-д тархаж эхэлснийг мэдээлэхээс бараг гурван долоо хоногийн өмнө 57 настай нэгэн эмэгтэй Калифорни мужийн Сан Хосе дахь байшингийнхаа гал тогооны өрөөнд нас баржээ. Эрүүл саруул биетэй байсан тэрбээр хэд хоногийн өмнөөс бие нь өвдөж, томуу төст өвчний шинж тэмдгүүд илэрч байгааг хэлж байсан ч түүнийг яагаад гэнэт нас барсныг яаж ч тайлбарлаж чадсангүй.
Гэтэл 10 долоо хоногийн дараа гарсан шинжилгээний үр дүнд тэрбээр АНУ-д Covid-19-ийн улмаас нас барсан анхны хүмүүсийн нэг болсныг тогтоожээ. Зүрхний булчингийн үрэвслийн улмаас судасны хагарал үүсэж цус алдалтад хүргэсэн гэж задлан шинжилгээний тайланд дурдсан байна.
Зүрх судасны өвчлөлөөс гарах зардал 2035 он гэхэд 1.1 их наяд ам.доллар хүрнэ.
Цар тахал эхэлснээс хойш дөрвөн жилийн дараа сэтгэл түгшээм нэгэн чиг хандлага ажиглагдаж эхэлжээ. Цар тахлын үр дүнд энэ зууны хамгийн олон нас баралт бүртгэгдээд зогсохгүй үхэлд хүргэх өндөр эрсдэлтэй зүрх судасны болон бодисын солилцооны өвчлөлийн давлагаа эхэлсэн байна. Эрдэмтэд үүний шалтгааныг нь олох гэж хичээсээр байгаа юм.
Зарим тохиолдлууд цар тахлын эхэн үед бүртгэгдэж байсан ч нөлөөллийн жинхэнэ цар хүрээ нь хэр том байсныг сүүлийн дөрвөн жилийн дата мэдээлэл харуулжээ.
АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн тоо баримтад хийсэн шинжилгээнээс үзвэл 2020-2022 оны хооронд зүрх судасны өвчнөөр нас барсан 35-аас дээш насны америкчуудын тоо түүхэн чиг хандлагад суурилсан тооцооллоос даруй 250 гаруй мянгаар илүү байжээ.
Мөн 2023 онд тархины цус харвалтаас үүдэлтэй нас баралт насны бүлэгт тохируулсан дүнгээр цар тахлын өмнөх үеэс таван хувиар өссөн бол цусны даралт ихсэх, зүрхний хэм алдагдах, цусны бүлэгнэл, чихрийн шижин, бөөрний дутагдлаас үүдэлтэй нас баралтын түвшин 15-28 хувиар өссөнийг тус байгууллагын урьдчилсан тайланд дурдсан байна.
Covid-19-ийн шалтгаант зүрх судасны өвчлөл болон эмнэлгийн тусламж үйлчилгээ тасалдсан, таргалалт, цусны даралт ихсэх зэрэг шууд бус үр дагавраас нь болж хэдэн хүн нас барсан нь тодорхойгүй байна.
Зүрх судасны өвчлөлөөс гарах зардал 2035 он гэхэд 1.1 их наяд ам.доллар хүрнэ гэж АНУ-ын Зүрхний Ассоциац 2017 онд тооцоолж байсан аж. Харин сүүлийн үед зүрх судасны өвчлөл нэмэгдэх болсноос энэ үзүүлэлт нэмэгдэх төлөвтэй байна. Зөвхөн 2020 онд л гэхэд 700 мянган америк хүн зүрхний өвчнөөр нас барсан нь 2001 оноос хойших хамгийн өндөр үзүүлэлт болсон аж. Харин 2022 онд нас барсан хүний тоо 703 мянга давжээ.
Түүнчлэн АНУ-д таргалалтын түвшин нэмэгдсээр байна. Бодисын солилцооны эрүүл мэнд муудаж байгаа нь америкчуудыг Covid-19-ийн нөлөөнд илүү өртөмтгий болгож магадгүй гэж “Chicago`s Northwestern” Их сургуулийн зүрх судасны эмч, тархвар судлаач Дональд Ллойд-Жонс үзэж байна.
Хэдий тийм боловч таргалалт бүх зүйлийг тайлбарлахгүй. Өндөр хөгжилтэй орнууд дундаа илүүдэл жин, таргалалтын түвшин хамгийн бага байдаг Япон зэрэг оронд ч Covid-19-тэй холбоотой зүрх судасны өвчлөл нэмэгдэж байгаа ажээ.