Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт “Эрдэнэс Монгол” компанид албан бичиг илгээжээ. Тус албан бичгээр С.Бямбацогт сайд “Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал С.Наранцогтод Тавантолгой-Гашуун сухайт чиглэлийн авто замын арчлалт, засварыг яаралтай хийхийг үүрэг болгожээ.