Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбогдуулж өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, жуулчдын тоог нэмэгдүүлэх, дахин ирэх сэдлийг төрүүлэх, орон нутгийн иргэдэд түшиглэсэн төслүүдийг хэрэгжүүлэх асуудлаар БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ, Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо, салбарын төлөөллийн хамт Булган аймагт ажиллаж байна.
Төлөвлөгөөнд тусгагдсан ажлуудыг ирэх оны 1 дүгээр сарын нэгнээс 5 дугаар сарын нэгний өдөр хүртэлх хугацаанд хэрэгжүүлэхэд анхаарч ажиллахыг Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга болон төрийн холбогдох байгууллагын удирдлагуудад Засгийн газрын хуралдаанаар даалгасан юм. Иймд аялал жуулчлалын урсгалыг нэмэгдүүлэх, улирлын хамаарлыг бууруулах, өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор өвөл ирэх жуулчдыг татахад нутгийн иргэдийн оролцоог хангаж, өвлийн эвент арга хэмжээ хийхэд орон нутгийн санал санаачилгыг дэмжин ажиллах юм.
Мөн “Нэг хонь-Нэг жуулчин” хөтөлбөрийг малчдад тулгуурлан хийх ба Булган аймгийн ЗДТГ -аас уг санаачилгыг дэмжиж 100.000 хонь гаргах амлалтыг гаргасан юм. Тиймээс уг хөтөлбөрийн төлөвлөгөө, аргачлалын талаар мэдээлэл өглөө.