АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Орос-Украины дайн болон АНУ-аас Украинд үзүүлэх тусламжийн асуудлыг хэлэлцэхээр Володимир Зеленськийг Цагаан ордонд урьжээ.
Украины Ерөнхийлөгч урилгыг хүлээн авч, АНУ-д айлчлахаар болсныг Украины талаас мэдэгдлээ. Хоёр улсын удирдагчдын уулзалтын гол сэдэв “АНУ, Украины Батлан хамгаалахын салбар дахь хамтын ажиллагаа” байх болно гэсэн байна.
Тодруулбал өмнө нь АНУ-ын Цагаан ордноос Украинд өгөх мөнгөн тусламжийг хойшлуулж магадгүй байгаа талаар мэдээлсэн.
АНУ-ын Засгийн газар энэ оны аравдугаар сард Украин, Израил болон АНУ-ын хилийн аюулгүй байдлыг хангахад 106 тэрбум орчим ам.долларын санхүүжилтийг Конгрессоос хүссэн ч Бүгд найрамдах намынхан үүнийг батлахаас татгалзсан.
Үүнтэй холбоотойгоор Украины Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга “АНУ тусламжаа хойшлуулбал бид дайнд ялагдах том эрсдэлтэй нүүр тулна” хэмээн ярьж байв.