Эдийн засаг хүнд, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн үнэтэй байгаа ч иргэд угтах жилээ өнгөтэй, өөдтэй, элбэг, дэлбэг, байхыг бэлгэдэн үндэсний баяраа чадах ядахаараа тэмдэглэн өнгөрүүлэхийг хичээдэг. Амралтын өдрөөр сар шинийн бэлтгэлээ базааж буй иргэдийн хөл хөдөлгөөн зах худалдааны төвүүдээс тасрахгүй байна. Тухайлбал, “Хүчит шонхор” захад үхрийн мах кг нь 9000-9500 төгрөг, хонины мах 8000-8500 төгрөгийн үнэ ханштай байна. Харин баярын ширээний гол идээ болох өвчүү кг нь 10,500-12,000 төгрөгийн үнэтэй байгаа бол ууц 150,000-350,000 төгрөгөөр борлуулагдаж байгаа аж.