Өнөөдөр болсон Засгийн газрын хуралдаанаар цэргийн ангиудад шалгалт хийх Ажлын хэсэг байгуулжээ.
Энэ талаар ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр, Амиа алдсан цэрэгтэй холбоотой хэргийг судалж үзнэ. Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар Монгол Улсын иргэн эх орноо хамгаалах, цэргийн алба хаах үндсэн үүрэгтэй. Харин энэ үндсэн үүргийг холбогдох хууль тогтоомжийн дагуу ямар байдлаар зохицуулж байна, цэрэг татлагаас эхлээд хүний эрхийн ямар хязгаарлалт явагдаж байна гэдгийг шалгах шаардлагатай.
Үүнийг дотроос нь биш хөндлөнгөөс шалгахын тулд, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ахлуулсан Ажлын хэсэг гаргаж байгаа нь ийм учиртай юм.
Хүн амины, гэмт хэргийн шинжтэй байна уу үгүй юу гэдгийг цэвэр мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд шийддэг. Бид энд хөндлөнгөөс оролцож болохгүй.
2021 онд уг ангид болсон хүн амины хэрэг дээр холбогдох этгээдэд ял оногдуулсан. 8-15 жилийн ялтай зүйл ангийн хамгийн дээд шийтгэлээр шийтгэсэн гэсэн мэдээлэл байна.
Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнд Батлан хамгаалах, хилийн цэрэг, дотоодын цэрэг бүгд багтдаг. Иймд Ажлын хэсэг бүх салбарт шалгалт хийнэ гэв.