Их Британи улс Украины бараа бүтээгдэхүүнд ногдуулдаг бүхий л төрлийн татварыг цуцлахаар болжээ. Энэ нь Украины эдийн засгийг дэмжих зорилготой гэж Британийн Засгийн газрын сайт дээр мэдээлсэн байна.
Тодруулбал, Британийн Засгийн газар Украиныг дэмжих шинэ арга хэмжээнүүдийнхээ талаар дөрөвдүгээр сарын 25-ны өдөр зарласан бөгөөд эдгээрт Британи, Украины хоорондын чөлөөт худалдааны хэлэлцээрийн хүрээнд бүхий л татварыг цуцлах, ОХУ-ын эсрэг шинэ хориг тавих зэрэг арга хэмжээнүүд багтжээ.
Тэр дундаа Украинаас импортолж буй бүхий л татварыг цуцалж, бараа бүтээгдэхүүнд тоон хязгаарлалт тавихгүй гэнэ. Ингэснээр хүнд цаг үед эдгээр арга хэмжээ нь Украинд дэмжлэг болно гэж Британийн Засгийн газар мэдэгджээ.