Зэрлэг нэрс жимс нь А, С, Е, В1-В9, Fe, Mg, Mn, Ca, K, P зэрэг маш олон төрлийн витамин, амин дэмийг агуулдаг бөгөөд Монгол орны ой тайгын бүсд ургадаг. Уг жимсний ач тусыг хүргэе.
1. Ой санамжийг сайжруулдаг
Тархины үйл ажиллагаанд маш сайн бөгөөд Альцгеймер өвчнөөс урьдчилан сэргийлдэг. Нэгэн сонирхолтой судалгаа байдаг. 76 орчим насны хүмүүст 12 7 хоногийн хугацаанд өдөрт 340мл нэрсний шүүс уулгахад анхаарал төвлөрөл, ой тогтоолтод эерэг нөлөөлж байгааг тогтоосон байдаг.
2. Нүдний хараанд сайн
Нэрс нь А амин дэмээр нэн баялаг тул нүдний хараанд сайнаар нөлөөлдөг. Мөн нүдний торлог бүрхэвчинд сайн бөгөөд шөнийн харааг сайжруулдаг. Үүнтэй холбоотой нэгэн сонирхолтой түүх байдаг нь дэлхийн 2-р дайны үед Их Британийн нисэх хүчин шөнийн нислэгт явах нисгэгч нартаа нэрс жимс өгдөг байжээ. Гар утас, компьютерийн хэрэглээ ихэссэн өнөө үед хүүхдүүдийн хараа муудах нь элбэг болсон. Хүүхдийнхээ харааг дэмжихээр нэрсний шүүс тогтмол өгвөл тун зүгээр.
3.Тураах үйлчилгээтэй
Нэрс жимс нь эслэг ихтэй тул хоолны шингэц сайжирдаг, өтгөн хаталтыг гадагшлуулдаг. Эмч нар мөн өтгөн хатсан үед зөвлөдөг. Хоолны шингэц сайжрах, бодисын солилцоо сайжирснаас хэвлийн өөхлөлтийг багасгадаг.
4. Хүүхдийн өсөлтийг дэмждэг
Нэрсэнд агуулагдах амин дэм, эрдэс бодисууд нь хүүхдийн зайлшгүй авах хэрэгцээтэй амин дэмийн тодорхой хувийг хангадаг бөгөөд өсөж торниж буй эд эрхтнүүдэд маш тустай. Мөн дархлааг дэмжиж аливаа өвчин болон гадны биетээс хамгаалж байдаг.
Нэрс жимс нь ийм гайхамшигт ид шидтэй бөгөөд эрдэмтэд уг жимсний ач тусыг нэмж судалсаар байгаа билээ. Манай орны хувьд нэрс жимс нь байгальд зэрлэгээрээ ургадаг хэдий ч тэр бүр шинэхэн, эрүүл, цэврээр нь хэрэглэх боломж бага байдаг. Харин зэрлэг нэрс, чацаргана жимсний iBerry жүүс нь Увс, Хөвсгөл аймгуудаас зэрлэг жимсийг татан авч, ISO 9001, 22000, 500001 стандартыг хангасан үйлдвэрт, ямар нэгэн нэмэлт бодисгүй, амт үнэр өнгө оруулагчгүйгээр, эрүүл цэвэр аюулгүй орчинд үйлдвэрлэн хэрэглэгч таны гарт хүргэдэг билээ.
Өдөр тутамдаа амны цангаа тайлах, амттай юм уух үедээ эрүүл мэнддээ анхаарч, дархлаагаа дэмжээрэй.