Киевийн эрх баригчид Оростой холбоотой нэртэй хотын объектуудын нэрийг өөрчлөхөөр болжээ. Энэ талаар Киев хотын дарга Виталий Кличко мэдэгдсэнийг ВВС дамжуулсан байна. Кличкогийн өгүүлснээр, “Киев, Москвагийн найрамдал” гэж өмнө нь нэрлэгддэг байсан талбайг “Мариуполийн баатруудын талай” хэмээн нэрлэхээр болжээ.
“Түрэмгийлэгч оронтой холбоотой нэр бүхий олон гудамж, объект Киевт бий. Тэдгээрийг өөрчлөн нэрлэх нь нэн чухал. Тиймээс бид гудамж, өргөн чөлөө, метроны станц болон бусад газруудын шинэ нэрийг боловсруулж байна” хэмээн Кличко мэдэгджээ.
Энд дуулгахад, өнөөгийн хямрал эхлэхээс ч өмнө, хоёр талын харилцаа хурцадсан үед Орост Киевийн галт тэрэгний буудлын нэрийг өөрчлөх санал гарч байлаа. Тухайлбал, 2019 онд Төрийн Думын гишүүн Василий Власов энэ буудлыг “Брянский” гэсэн түүхэн нэрээр нь нэрлэхийг санал болгож байв. Киевийн галт тэрэгний буудлыг 1917-1934 оны хооронд “Брянскийн” гэж нэрлэдэг байжээ.