Нүүрний маск нь хөөрхөн үнэтэй боловч нүүрэндээ тавьсны дараа үйлчилгээ нь мэдэгдэхүйц мэдрэгдэж байдаг нь сайхан. Аз болоход ихэнх нүүрний маскийг ахуйн аргаар гэртээ хийж болдог шүү. Доорх нийтлэлд гэртээ ямар төрлийн нүүрний маск хийж болох болон таны арьсанд ямар үйлчилгээ үзүүлэх талаар зөвлөгөөг оруулж байгаадаа таатай байна.
Нүүрэндээ маск тавих нь үнэхээр хэрэгтэй юу?
Тийм. Гэхдээ зөвхөн хэмжээг нь тааруулах хэрэгтэй. “The Beauty Brains” блог хөтлөгч гоо сайхны эрдэмтэн Рэнди Щюлер хэлэхдээ “Нүүрний маск нь богино хугацаанд ашиг тустай байдаг ч бусад гоо сайхны бүтээгдэхүүн жишээ нь тос, лосьон зэрэгтэй харьцуулшгүй байдаг. Маск хэрэглэхэд маш тустай ч гэсэн үүнийг гол зэвсгээ болгож болохгүй. Учир нь маск нь нүүрний арьсанд богино хугацаанд үйлчлэх найрлагатай байдаг. Би гэртээ хийсэн нүүрний масканд дуртай. Зарим нь бүр худалдаж авсан маскнаас илүү үр дүнтэй байдаг шүү” хэмээжээ.
Ямар нүүрний маскнаас эхлэх нь сайн бэ?
Хэрэв та ямар маск тавихаа мэдэхгүй байгаа бол дараах арьсны эмч нарын өгсөн зөвлөгөөг дагаарай. Нью Иорк хотын арьсны эмч Уитни Боуэ ногоон цай ба зөгийн балын маскийг хамгийн түрүүнд санал болгожээ.
- Бэлдэхийн тулд хоёр хоосон дүрдэг цайны уутанд цайны навч хийж хэдэн дусал усаар навчаа чийгтэй байлгана. Түүн дээрээ гурван халбага зөгийн бал хийнэ. Бэлдсэн маск аа нүүрэн дээрээ 15-20 минут тавина.
- Чихэрлэг төмс /чийгшүүлэгч ба антиоксидант/ зөгийн бал /ариутгагч, гуужуулагч/ тараг /гуужуулагч/ хөлж маск тавьж болно.
- Гуужуулах болох арьсны үрэвслийг багасгахын тулд кофе болон тарагтай маск бэлдэнэ. 3 халбага тараг, 2 халбага кофетой хольж нүүрэндээ 20 минут тавина.
Бусад төрлийн маскууд
Дээрх гурваас гадна маш олон төрлийн нүүрний маск хийж болно. Ямар маск ямар үйлчилгээ үзүүлэх талаар дурдвал.
Алим ба алимны хүчил нь хүчиллэг тул арьсан дахь бактерийг устгадаг учир батга гардаг хүмүүс хэрэглэх нь зүйтэй
Авокадо нь нүүрний арьсыг чийгшүүлж үрэвслийг багасгадаг. Мөн үхсэн эсийг гуужуулдаг.
Гадил нь арьсны үхсэн эсийг гуужуулж, арьсыг цайруулж өнгөлөг болгох найрлагатай байдаг. Мөн арьсан чийгшил өгнө.
Хүнсний сода нь үрэвслийн эсрэг болон бактерийн эсрэг үйлчилгээтэй. Батга арилгахад тустай боловч батганы сорвийг арилгахгүй.
Кофе нь нүүрний хаванг буулгадаг
Ногоон цай нь арьсыг тайвшруулж үрэвслийг багасгадаг
Зөгийн бол нь бактерийн эсрэг үйлчилгээтэй тул батга гарахаас сэргийлдэг. Мөн арьсны үхсэн эсгийг гуужуулахад тустай
Сүү нь маш сайн чийг өгч, үрэвслийн эсрэг үйлчилгээтэй.
Хулуу нь бактерийн эсрэг болог бага зэргийн гуужуулах үйлчилгээтэй.
Улаан лооль нь цочирдсон арьсыг /нарны туяа гэх мэт/ тайвшруулдаг. Маск болгон ашиглахдаа улаан лоолийн шүүсийг ашиглаж болно.
Тараг нь цочирдсон арьсыг тайвшруулна. Мөн цайруулах үйлчилгээтэй.
Хэрэв та гэртээ маск хийхээр шийдсэн бол эхлээд тухайн масканд орж байгаа зүйлээс харшилтай эсэхээ мэдэж аваарай.
Юу хэрэглэж болохгүй вэ?
Нимбэг хүчиллэг учраас арьсыг цочроодог. Мөн нарны туяанд мэдрэмтгий болгоно.
Халуун ногоо, Шанцай арьсыг цочроодог. Шанцай нь хөгшрөлтийн эсрэг үйлчилгээтэй болов ч нүүрний арьсыг түлэх аюултай байдаг.
Өндөгний цагаа арьсыг түр зуур чангалах үйлчилгээтэй боловч муу тал нь сальмонелл үүсгэх эрсдэлтэй байдаг. Хэрэв та өндөгний цагааныг хэрэглэх гэж байгаа бол бусад орцтой хэр нийцдэг эсэхийг сайтар судлаарай.
Маскыг хэрэглэхдээ 15-30 минутаас хэтрүүлэлгүй байх ёстой. Хугацаа нь болсон бол булаан усаар угааж арилгаж байгаарай.