Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийн хувьчлалыг хүчингүй болголоо. Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж мэдээлэл өглөө. Тэрбээр “Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийг 2015 онд өртэй нь хувьчилж, өнөөдрийн байдлаар эзэнгүй шахам байна. Хуулийн байгууллага үүнийг шалгаж, хувьчлахад хууль зөрчсөн, хувьчилсаны дараа гэрээний үүргээ биелүүлээгүй учраас хувьчилсан шийдвэрээ хүчингүй болгох санал ирсэн. Энэ дагуу яамдаас санал авч, хувьчлалыг хүчингүй болголоо. Одоо ТӨБЗГ хуралдаж, шийдвэрээ цуцална. Үүний дараа Хөтөлийн цемент шохой компанийн асуудлыг ТӨБЗГ шийднэ” гэсэн мэдээллийг өглөө.
Мөн тэрбээр “Эрдэнэтийн 49 хувийн хувьчлалын загвараар бүх юм явсан. 2014 онд Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг ийм байдлаар хувьчилсан. 2015 онд Хөтөлийн цемент шохой компанийг, 2016 онд Эрдэнэтийн 49 хувь муу гараар орсон. Энэ хэргүүдийг АТГ шалгаж, прокурорт хянагдаж байна. Хуулийн байгууллагууд их удаан ажиллаж байна” гэсэн байр суурийг илэрхийллээ.