Украины Луганск мужийн Рубежныйд байх орон сууц руу Оросын цэргүүд буудсаны улмаас гурван хүн амиа алдсан гэж УНИАН мэдээлжээ.
Амиа алдсан гурван хүний хоёр нь хүүхэд байсан гэж Луганск мужийн цэрэг-иргэний захиргааны тэргүүн Сергей Гайдай Фейсбүүк хуудсандаа бичсэн байна.
Түүний өгүүлснээр, сум тавдугаар давхарт дэлбэрсэн бөгөөд Оросын арми буудлагаа эрчимжүүлсэн үед энэ үйл явдал болсон гэнэ.