Ажлаа зөв хуваарил
Ажлаа өдөр, долоо хоног, сар, улирал, жилээр төлөвлө. Төлөвлөгөөнд ороггүй бөгөөд шаардлагагүй гэж үзсэн тохиолдолд хүнд “үгүй” гэж хэлж сур.
Инээмсэглэ
Сайхан инээмсэглэл сэтгэл сэргээгч эм юм. Өглөө бүр ургах нарлуу инээмсэглэн хар. Та хошин шогийн мэдрэмж сайтай бол сэтгэл бухимдалд орох нь ховор
Өөрөө, өөртөө тушаал өгөх арга
Өөрийгөө ялах, бэрхшээлийг даван туулах, өөрийгөө зоригжуулах, өөрөө санаачлага гаргах, өөрийгөө захирах удирдах
Өөрөө, өөрийгөө ятгах
Би тайван байна, надад сэтгэл зовних зүйл алга би чадна. Би өөртөө итгэж байна, би үүнийг уучлах ёстой, үүнд миний буруу ч бий. Бүх юм сайхан болно.
Ухаарлаар бухимдлаа тайлах арга
Ялангуяа хүн хоорондын болон хувь хүний дотоод будлианы үед илүү үр дүнтэй. Тухайн нөхцөл байдлын сайн, муу талуудыг ухаалгаар эрэгцүүлэн бодох, өөртөө шүүмжлэтэй хандах
Өөрийгөө олж хар
Та өөрийнхөө бусдаас илүүтэй, давуу талыг олж мэдэр, өөрийгөө ямагт сайхнаар төсөөлөн бод.
Сөрөг бодлоосоо ангижир
Өөрийн зан авир, бодол, мэдрэмжийн талаар өөртэйгээ дотно ярилц. Ямар нэг сөрөг бодол агуулж байвал айдас, сэтгэл гутралд өртөмтгий байдаг.
Амьдралын хэмээ зөв тохируул
Амьдралдаа нэг дор олон өөрчлөлт хийхээс зайлсхий. Өөртөө бүү хатуу ханд. Өөрөөсөөө хэтэрхий ихийг бүү шаарда. Уян хатан байж сур.
Сэтгэлийн дарамтаас чөлөөлөх Асатианийн арга
Хувь хүн өөрт тохиолдсон сэтгэл түгшээсэн үйл явдал, таагүй мэдрэмж, үхэл хагацалд, осол сүйрэл, гай гамшиг зэрэг үйл явдлуудыг одоо болж буй мэтээр дүрслэн бодож, дурсан санаж бусдад дүрслэн ярьж сэтгэлээ ариусга
Сэтгэлийн дарамтаас чөлөөлөх Катарсисын арга
Өөрт тулгамдсан асуудлууд, үүсч байгаа тааламжгүй мэдрэмж, тааламжгүй бодлоо найз нөхөддөө, гэр бүлийнхэндээ, эмч болон бусад ойр дотнын хүмүүст илэн далангүй илэрхийлэх