Гуравдугаар сарын 18-ны өглөө Украины Львов хотод хэдэнтээ дэлбэрэлт болсон талаар Украины УНИАН агентлаг мэдээлжээ. Энэ хотын нисэх буудлын орчимд пуужингууд унасан байна.
“Львовын нисэх буудлын орчимд Оросын цэргүүд пуужингаар цохилт өглөө. Яг хаана дэлбэрэлт болсныг хэлэх боломжгүй ч ямар ч гэсэн нисэх буудал цохилтод өртөөгүй” хэмээн эх сурвалж мэдээлсэн байна. Үүний дараахан гарсан мэдээллээр нисэх онгоцны засварын үйлдвэр дээрээс хэд хэдэн пуужингаар цохилт өгсний улмаас үйлдвэрийн барилга устжээ.
Үйлдвэрийн ажиллагааг өмнө нь зогсоосон байсан тул энэ довтолгооны улмаас хүний амь нас эрсдээгүй байна. Одоо хэргийн газарт аврагчид болон холбогдох албаныхан ажиллаж байгаа гэ Львов хотын дарга мэдээлсэн байна.