“Black pink” хамтлагийн дуучин Жэннигийн “Solo” нэртэй уран бүтээл “Youtube”-д дээд амжилт тогтоожээ. Тодруулбал, “Solo” уран бүтээлийг “Youtube” сувагт 800 сая удаа үзэж, Өмнөд Солонгосын эмэгтэй уран бүтээлчдийн дундаас анх удаа дээд амжилт тогтоосон байна.
Энэхүү амжилт нь өнөөдөр /2022.03.17/ Өмнөд Солонгосын цагаар 03:24 цагт бүртгэгджээ. “Solo” уран бүтээл анх гурван жил дөрвөн сарын өмнө “Youtube” сувагт орсон гэж “YG Entertainment”-аас мэдээлэв.
“Solo” дуу нь хайртай хүнээсээ салсан ч уйтгарлаж гунихгүй, бие даасан хүчирхэг эмэгтэй байна гэсэн утгатай. Анх цацагдсан цагаасаа хойш хит болсоор, “ITunes Chart”-ыг тэргүүлж, АНУ-д эхний 10-т багтаж байв.