Украинд байлдааны ажиллагаа 21 дэх өдрөө үргэлжилж байна. Хоёрдугаар сарын 24-нд байлдааны ажиллагаа эхэлснээс өнөөдрийг хүртэлх хугацаанд Украинд 10 683 хос гэрлэлтээ бүртгүүлжээ. Энэ талаар УНИАН агентлаг мэдээлсэн байна.
“Ийм хүнд нөхцөлд ч украинчууд сэтгэл санаагаар уналгүй, хайрлаж, төлөвлөгөө гаргаж, хүүхэд төрүүлсэн хэвээр байна” хэмээн УНИАН агентлаг онцолсон байна. Эх сурвалжийн мэдээлснээр, хоёрдугаар сарын 24-ний өдрөөс гуравдугаар сарын 15-ны хооронд 10 767 хүүхэд мэндэлжээ.
Энд дуулгахад, Оросын цэргүүд эмнэлгүүд рүү довтолж, барьцаалж байгаа талаар Украины хэвлэлүүд мэдээлсээр байгаа юм. Сүүлийн үеийн мэдээллээр гэхэд л Украины Мариуполь хотод байх эмнэлгийг Оросын цэргүүд барьцаалсан, хүмүүсийг гаргахгүй байгаа гэж УНИАН мэдээлж байв.