АНУ-ын Конгрессын төлөөлөгчдийн танхим Оросын газрын тосны импортыг хориглох боломжийг авч хэлэлцэж байгаа гэнэ.
“Одоогоор Оросыг дэлхийн эдийн засгаас улам бүр тусгаарлах хатуу хууль тогтоомж санал болгохоор судалж байна. Манай хуулийн төсөлд Оросоос газрын тос, эрчим хчүний эх үүсвэрийг нийлүүлэхийг хориглох тухай заалт багтсан” хэмээн Төлөөлөгчдийн танхимын тэргүүн Нэнси Пелоси мэдэгджээ.
Цаашлаад Орос улс Дэлхийн худалдааны байгууллагад нэвтрэх боломжийг үгүй болгохын тулд Орос, Беларусьтай харилцах худалдааны энгийн харилцааг таслахаар төлөвлөж байгаа аж.