Үс сайхан бол зүс сайхан гэдэг. Үсний эрүүл мэндэд маш чухал, үр дүнтэй, гэрийн нөхцөлд үсээ арчлах эмчилгээний таван маск хэрхэн хийх аргыг та бүхэнд хүргэе.
1. Хэт их тослогтой үстэй бол сард хоёр удаа халуун жин тавиарай. Хуйхан дээрээ бүлээн ургамлын тосыг иллэг хийж түрхэнэ. Дараа нь бүлээн алчуураар толгойгоо ороогоод цагийн дараа бага зэрэг нимбэгний шүүстэй усаар зайлж угаана. Энэ арга нь үсэн дэх илүүдэл тослогийг арилгадаг.
2. Үс тань амархан салаалж хугардаг бол энэ маскийг хэрэглээрэй. Нэг ширхэг өндөгний шар, нэг цайны халбага ургамлын тос, мөн цайны халбагаар зөгийн бал, конъяк дарсыг хооронд нь хольж хутгана. Ингээд хуйхандаа иллэг хийн түрхэж 40-60 минут байлгаад бүлээн усаар угаана. Энэ маскийг 2-3 долоо хоног тутам хэрэглээрэй.
3. Гэртээ сүү автал гашилчих тохиолдол байдаг. Тэгвэр тэр сүүгээ битгий асгаарай. Гэртээ хийж болох салаалж, хугардаг үсэнд зориулсан хамгийн энгийн маск бол гашилсан сүүн маск юм шүү. Ээдэмтэж гашилсан сүүгээ хуйхандаа иллэг хийж түрхэнэ. Дараа нь алчуураар толгойгоо ороогоод хагас цаг болсны дараа дахин иллэг хийж тараана. Ингээд зориулалтын хугарамтгай үсэнд зориулсан шампуниар угаана.
4. Үсийг сайхан үнэртэй болгох энгийн маск бол тоор жимсний маск юм. Найрлага нь хоёр ширхэг тоор жимс, хоолны гурван халбага сүү, 5-6 дусал ургамлын тос юм. Тоор жимсээ таташ болтол нь нүдээд сүү, тостойгоо холино. Ингээд үсэндээ түрхээд хагас цагийн дараа угаана. Таны үснээс тоор жимсний сэнгэнэсэн сайхан үнэр үнэртэх болно.
5. Мөн өөр нэг маш үр дүнтэй жор бол дрожжи буюу исгэгчний маск юм. Шилэн аяганы дөрөвний нэг хэмжээтэй иогурт тарган дээр нэг халбага исгэгч хийж хутгаад 10-15 минут болно. Дараа нь үсэндээ жигд тарааж түрхэнэ. Ингээд 30 минут болоод шампуниар угаах бөгөөд дараа нь нимбэгний шүүстэй усаар зайлна. Энэ маск нь үсний өнгийг сэргээж, эмчилдэг байна.
Үс арчлах эдгээр энгийн дүрмийг бүү мартаарай.
- Нойтон үсийг самнаж болохгүй. Энэ нь үс хугарах, салаалах эрсдлийг нэмдэг.
- Үс хатаагч хэрэглэхдээ халуунаар бүү үлээлгэ. Хүйтэн үлээх горимон дээр тааруул. Ямар ч тохиолдолд халуун горимон дээр тааруулж болохгүй. Халуунаар үлээлгэвэл үсний өнгө гандаж, хуурайшч, хугарамтгай болдог.
- Үсээ хүйтэн, нарны хэт халалтаас хамгаалж байгаарай.