АНУ-ын Үнэт цаас, биржийн хорооноос “Тесла” компанийн гүйцэтгэх захирал Элон Маск болон түүний дүүг Кимбал Маск нарын саяхан хийсэн хувьцааны борлуулалт нь дотоод мэдээллийн арилжааны дүрмийг зөрчсөн эсэхийг шалгаж эхэлсэн байна. Өнгөрсөн жил “Тесла” компанийн захирлуудын зөвлөлд сууж буй Кимбал цахилгаан автомашин үйлдвэрлэгчийн 108 сая ам.долларын хувьцааг зарсан үйл явдлыг давхар шалгах юм.
Маск “Тесла” дахь өөрийн эзэмшлийн 10 хувийг авах эсэх талаар твиттер хэрэглэгчдэд санал асуулга явуулахаас нэг өдрийн өмнө энэхүү солилцоог хийсэн нь хувьцааны үнэ буурахад хүргэсэн юм.
Үнэт цаас, биржийн хороо арваннэгдүгээр сарын 16-нд “Тесла” компанид зарлан дуудах хуудас гаргаж, санхүүгийн нэмэлт мэдээллээ өгөхийг хүссэн байна. Дотоод мэдээллийн арилжааны тухай хуульд ажилтнууд болон ТУЗ-ийн гишүүдийг компанийн талаарх олон нийтэд мэдээлээгүй мэдээнд үндэслэн арилжаа хийхийг хориглодог. Элон түүнд санал асуулгын талаар урьдчилан хэлсэн тул Кимбал хувьцаагаа зарсан эсэхэд мөрдөн байцаалтын явцад анхаарлаа хандуулах болно.
Эх сурвалж: THE GUARDIAN