Өнгөрсөн жилийн хоёрдугаар сарын 19-ний өдөр реалити шоуны од Ким Кардашиан нөхөр Канье Уэстээс салах өргөдөл өгснөөр хосууд хоёр тийшээ болсон. Канье ч эхэндээ салаад тоомсон шинжгүй, шинэ найз охин Жулиа Фокстой дуулиантайгаар үерхэж байгаагаа зарласан. Харин тухайн үед Ким чимээгүй байсан ч хошин шогийн жүжигчин Пит Дэвидсонтой учир ургуулснаар Каньегийн анхаарлыг татав бололтой.
Канье өөрийн инстаграм хуудаснаа Пит Дэвидсонг илт шүүмжилсэн зургууд оруулж, “Энэ хүн хэзээ ч хүүхдүүдтэй минь уулзахгүй” гэсэн тайлбар өгсөн байлаа. Мөн Гэгээн хайрын Валентины баяраар Канье экс эхнэр Кимдээ жийп машинаар сарнай илгээж, буцаад нэг гэр бүл болох итгэл найдвар тээж байгаагаа зарлалаа. Харин шинэ найз залуу Пит нь Кимд буудлын өрөө дүүрэн сарнай бэлэглэжээ.
Канье илт давамгай өөрийн цахим хуудаснаа Кимд хайртайгаа илэрхийлэн ашиглах болсон ч экс эхнэр нь хариу өгөөгүй байна. Мөн Канье Уэст экс эхнэр Ким Кардашиантай бичсэн мессэжээ олон нийтэд дэлгэн “Би дэлхий дээрх хамгийн хайртай хүнээсээ мессэж хүлээн авч байна. Би бол түүнийхээ номер нэг шүтэн бишрэгч нь” гэж бичжээ. Ямартай ч Кимийн хувьд Пит Дэвидсонд санаа зовж байгаа ба Канье Питэд ямар нэгэн муу зүйл хийхгүй гэдгээр амласан. Гэхдээ Пид Дэвидсонруу “Ким Канье үүрд” гэж хашхирахыг шүтэн бишрэгчдээсээ хүсчээ.