Төрөөс хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд 188 мянган төгрөгийн тэтгэмж олгодог. Харин Ковидын хуулийн дагуу энэ тэтгэмжийг 100 мянган төгрөгөөр нэмэгдүүлж, 288 мянган төгрөг болгосон. Гэвч шинэ он гарч, төрөөс олгож буй зарим дэмжлэг зогссоны нэг нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэмжийн 100 мянган төгрөг байсан юм.
Тэгвэл нэгдүгээр сарын нэмэгдэл 100 мянган төгрөгийг ойрын хугацаанд иргэдийн данс руу нөхөн шилжүүлнэ гэдгийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа чуулганы хуралдааны үеэр хэллээ.
Төсвийн тодотголоор 2022 оны 02 дугаар сарын 01-нээс хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэмж 288 мянган төгрөг болох юм.