Хоёрдугаар сарын 12-нд АНУ-ын Техас мужийн Арлингтон хотод чөлөөт бөхийн АНУ-Ираны эрэгтэйчүүдийн шигшээ багийн супер халз барилдаан болно. Тэгвэл энэ үеэр АНУ-ын бөхийн холбооноос эмэгтэйчүүдийн олимпийн зургаан жинд АНУ-Монголын шигшээ багийн халз барилдааныг зохион байгуулахаар болжээ. Эзэн орноос олимп, дэлхийн аварга Хелен Марулис, дэлхийн аварга Жакарра Винчестер тэргүүтэй бөхчүүд өрсөлдөх бол тэдний эсрэг манай улсаас нэгдүгээр сарын дундуур болсон сорил тэмцээний олимпийн жингийн аваргууд барилдах юм.
АНУ-ын шигшээ баг:
50 кг: Викториа Энтони
53 кг: Жакарра Винчестер
57 кг: Хелен Марулис
62 кг: Кайл Миракл
68 кг: Кеннеди Бладес
76 кг: Викториа Францис
Монголын шигшээ баг:
50 кг: Цогт-Очирын Намуунцэцэг
53 кг: Батхуягийн Хулан
57 кг: Хүрэлхүүгийн Болортуяа
62 кг: Болдсайханы Хонгорзул
68 кг: Энхсайханы Дэлгэрмаа
76 кг: Ганбатын Ариунжаргал