Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ “Таван толгой түлш” ХХК-ийн баруун бүсийн үйлдвэрт ажиллаж байна. Тус үйлдвэрийг 2022 оны намар бүрэн зогсоож тухайн бүсэд ногоон төгөл, цэцэрлэгт хүрээлэн байгуулж, хөрс орчны бохирдлыг бууруулна.
“Таван толгой түлш” ХХК-ийн зүүн үйлдвэрийн хажууд нэмж нэг үйлдвэрийг зургаан сарын дотор шинээр барих аж. Шинэ үйлдвэр ашиглалтад оронгуут Сонгинохайрхан дүүргийн нутагт байрлах үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоох ажлыг зохион байгуулах ажлын хэсгийг Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд Г.Түвдэндоржоор ахлуулан байгуулж өнөөдрөөс ажилдаа орохыг чиглэл болголоо.