“Бүтэн амьдрал” УСОАК-нд тоглож, үзэгчдийн талархал хүлээгээд буй жүжигчин Э.Пүрэвжаргал МУСТА цол тэмдгээр энгэрээ мялаажээ.
Энэ талаар тэрбээр өөрийн цахим хуудаснаа “Монгол улсын Соёлын тэргүүний ажилтан цолоор энгэрээ мялаалаа. Намайг үргэлж дэмждэг хайртай гэр бүлдээ, үнэнч найзууддаа хүндэт хамт олондоо бас урам зориг эрч хүчээр дүүргэдэг үзэгчиддээ маш их баярлалаа. Итгэлийг нь алдахгүй үргэлж хичээж ажиллах болноо”гэж бичжээ.