57 настай Дэвид Беннет генийн өөрчлөлттэй гахайнаас амжилттай зүрх шилжүүлэн суулгуулснаар эрхтэн шилжүүлэх суулгах салбарт томоохон үсрэлт гарч байна гэж мэргэжилтнүүд үзэж байгаа юм. Уг хагалгаа нь өнгөрсөн баасан гарагт болж 8 цаг үргэлжилсэн ба өвчтөний биеийн байдал сайн байгаа юм байна. Энэхүү хагалгаа амжилттай болсноор донорын хомстлоос болж эрхтэн шилжүүлэн суулгах хагалгаанд орж чадахгүй байгаа маш олон өвчтөнд найдвар болсон үйл явдал болж байна.
Хагалгаа амжилттай болсон ч энэ төрлийн хагалгааны судалгаа шинжилгээ хангалттай хөгжиж амжаагүй байгаа тул хагалгаанаас гарч болох эрсдэл маш өндөр хэвээр байгаа юм. Харин уг өвчтөний хувьд хагалгаанаас өөр сонголт байгаагүй тул эрсдэлтэй шийдвэрийг гаргасан юм байна. Xenotransplantation буюу амьтнаас хүнд эрхтэн шилжүүлэн суулгах хагалгаа ирэх жилүүдэд улам хөгжих төлөвтэй байна.
Эх сурвалж: The New York Times.