Монгол Улсын шүүхийн 2023 оны шүүн таслах ажиллагааны нэгдсэн дүн мэдээний дэлгэрэнгүйг Хэргийн хөдөлгөөний хэлтсийн дарга Ханддулам танилцуулж байна.
Монгол Улсын шүүх 113284 хэрэг маргааныг хянан шийдвэрлэсэн байна.
- Эрүүгийн хэргийн шүүхийн хувьд өмнөх онтой харьцуулбал 1,6 хувиар буурсан үзүүлэлттэй. Харин зөрчлийн хэрэг 8,1 хувиар өссөн. Иргэний хэрэг 9,1 хувиар өссөн. Захиргааны хэрэг 11,5 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
1125 хүнийг хорих ял эдлэхээс хугацааны өмнө суллаж 2173 хүнийг цагдан хорих арга хэмжээ авчээ.
- Давж заалдах шатны шүүхийн хувьд нийт 6784 гэмт хэрэг хянан шийдвэрлэсэн. Эрүүгийн хэргийн хувид 4,3 хувиар буурсан үзүүлэлттэй, захиргааны хэрэг 5,3 хувиар буурсан үзүүлэлттэй. Харин зөрчлийн хэрэг 12 хувиар өссөн үзүүлэлттэй, иргэний хэрэг 1,9 хувиар өссөн үзүүлэлтттэй байна.
- Хяналтын шатны шүүхийн хувьд 497 хэргийг хянан шийдвэрлэсэн. Эрүүгийн хэрэг 12,7 хувиар буурч, иргэн захиргааны хэрэг тус тус өссөн үзүүлэлттэй байна. Иргэний хэрэг 29,9 хувиар өссөн, захиргааны хэрэг 5,6 хувиар өссөн.
Монгол Улсын шүүх 49,6 тэрбум төгрөгийг улсын орлого болгохоор хянан шийдвэрлэсэн. Үүнээс:
- Улсын тэмдэгтийн хураамж 17,8 тэрбум
- Торгох ял шийтгэл 15,1 тэрбум
- Хөрөнгө орлого хураах албадлагын арга хэмжээ авсан 15,7 тэрбум
- Зөрчлийн хэрэгт 854 сая төгрөгийн шийтгэл оногдуулжээ.
Эрүүгийн хэргийг гэмт хэргийн төрлөөр нь авч үзвэл хянан шийдвэрлэсэн 13977 хэргийн 42 хувь нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатайгаар учруулсан, 10 хувь нь хулгайлах гэмт хэрэг, автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчих гэмт хэрэг 8 хувь байна.
Эрүүгийн хэргийн хувьд дараах төрлийн гэмт хэргүүд буурсан үзүүлэлттэй байна:
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатайгаар учруулсан гэмт хэрэг өмнөх онтой харьцуулахад 3,7 хувиар, хулгайлах гэмт хэрэг 10,7 хувиар, залилах гэмт хэрэг 1,5 хувиар буурсан.
Эрүүгийн хэргийн өссөн үзүүлэлттэй гэмт хэрэгт:
Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчих 0,9 хувь, кибер аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг 2022 онд 4 хэрэг хянан шийдвэрлэсэн бол 2023 онд 14 хэрэг хянан шийдвэрлэсэн. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг 2022 онд 97 байсан бол 99 буюу 2 хэргээр өссөн.
Эрүүгийн хэргийн хувьд нийтдээ 14192 хүн, 14 хуулийн этгээдэд ял шийтгэл оногдуулжээ.
Гэмт хэргийн улмаас 20674 хүн хохирсон 663 байгууллага хохирсон. Нийт 153,2 тэрбум төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирч, 454 хүний амь нас хохирсон. Мөн 425 хүний эрүүл мэндэд хохирол учирсан байна.
Авилгын хэрэг нийтдээ 283 хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх байснаас 187 хэргийг хянан шийдвэрлэсэн: Үүнээс 167 нь эрх мэдлээ албан тушаалаа урвуулан ашигласан байна.