“Pfizer”, “BioNTech”, “Moderna”-ийн бүтээсэн вакцин зүрх судастай холбоотой үрэвсэл үүсэх эрсдэлийг нэмэгдүүлж буйг судалгаа харууллаа.
Вакцины аюулгүй байдлын талаар өнөөг хүртэл хийсэн хамгийн өргөн хүрээтэй судалгаагаар коронавирусийн халдварын эсрэг вакцинууд нь мэдрэл, цус, зүрх судасны өвчлөл үүсэх магадлалыг бага зэрэг нэмэгдүүлэх эрсдэлтэй гэж дүгнэлээ.
“Pfizer”, “BioNTech” болон “Moderna” компанийн бүтээсэн вакцин зүрх судастай холбоотой үрэвсэл үүсэх эрсдэлийг нэмэгдүүлж байгаа аж.
Харин Оксфордын их сургууль, “AstraZeneca”-ийн хамтран бүтээсэн вакцин тархинд нэг төрлийн цусны бүлэгнэл үүсэх эрсдэлийг нэмэгдүүлж байна гэж үзжээ. Мөн энэхүү вакциныг дархлааны систем нь захын мэдрэлийн систем рүүгээ дайрч эхэлдэг гийен-барре хам шинжийн эрсдэлийг нэмдэг гэж үзсэн байна.