Хивэг, малын нэмэлт тэжээл импортолсон ААН-ийн тоо өнгөрсөн оны мөн үеийнхээс хоёр дахин өсжээ. Мөн импортолсон хэмжээ 13 мянган тоннд хүрч, мөн л хоёр дахин өссөн байна.
Улаанбуудайн хивгийг ОХУ-аас буюу Алтанбулаг, Сүхбаатар боомтоор импортолжээ. Малын нэмэлт тэжээл 1,083.4 тонн импортолсон нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 744 тонноор буюу 219 хувиар өссөн хэмжээ юм.
Малын нэмэлт тэжээлийг ОХУ-аас 796,7 тн, БНХАУ-аас 276 тн-г импортолжээ гэж ГЕГ мэдээлэв.
Энэ сарын 20-ны байдлаарх улаан буудайн хивэг, малын нэмэлт тэжээлийн импортын товч мэдээлэл
№ | Хугацаа | Барааны нэр | ААН тоо | Тоо, хэмжээ /тн/ | Үнийн дүн, ам.доллар | Нийт татвар, ₮ |
1 | 2023.02.20-ны байдлаар | Хивэг, улаанбуудайн | 31 | 6,290.4 тн | 927,296.2 | 501,175,138.4 |
2 | 2024.02.20-ны байдлаар | Хивэг, улаанбуудайн | 65 | 13,782.6 тн | 1,988,504.9 | 1,049,306,078.7 |
№ | Хугацаа | Барааны нэр | Тоо, хэмжээ /тн/ | Үнийн дүн, ам.доллар | Нийт татвар, ₮ |
1 | 2023.02.20-ны байдлаар | Малын нэмэлт тэжээл | 339.5 | 452,634.9 | 243,799,671.9 |
2 | 2024.02.20-ны байдлаар | Малын нэмэлт тэжээл | 1,083.4 тн | 521,004.5 | 275,061,162.5 |