Бөмбөгдөлт болон агаарын цохилтын эрсдэлээс хамгаалан Украины дунд сургуулиудыг газар доогуур, метроны буудлууд руу шилжүүлжээ. Ингэснээр хүүхдүүдийг хамгаалж, эрсдэл багатай орчинд суралцах орчныг бүрдүүлж байгаа аж.
Мөн сурагчид газар доор хичээллэх нь чимээгүй, нам гүм байдаг талаар CNN-д ярьжээ. Метроны сургууль хол тул хүүхдүүдийг автобусаар зөөдөг байна.
Харьков хотын захиргааны мэдээлснээр есдүгээр сард 1000 гаруй хүүхэд эцэг эхийнхээ хүсэлтээр хичээллэдэг байсан бол өдгөө метроны таван талбайд 2200 орчим хүүхэд хичээллэж байна. Тодруулбал метроны сургуулийн 19 ангид 1-11 дүгээр анги хүртэлх нийт 106 анги ээлжлэн хичээллэдэг. Энэ нь хотын захирагчийн хэлснээр хотын хэдэн арван мянган сургуулийн насны хүүхдүүдийн багахан хэсэг юм.
Хүүхдүүд газар доор хичээллэх нь тэсрэх бөмбөг, дуут дохионоос айх аюулаас ангид, хичээлийн өдрийг ямар нэгэн саад болох зүйлгүй өнгөрүүлнэ гэсэн үг. Багш нарын хэлж буйгаар хүүхдүүд метроны буудалд байрлах сургуулийн орчиндоо аль хэдийнэ дасаж эхэлсэн гэжээ.