Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 19 дүгээр хороо, 90 дүгээр байрны С орцонд хог шатаж байна гэсэн дуудлагыг 01.25-ны өдрийн 17:04 цагт Онцгой байдлын газар хүлээн авчээ.
Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход тус байрны С орцны хогийн сувагт хог шатаж байсныг ажиллаж унтраасан. Утаажилтын бүсээс тус орцны 56 иргэн / том хүн 34, хүүхэд 22/-ийг аюулгүй газарт гаргасан байна.