Төгрөгийн хадгаламж 2023 оны 12 дугаар сарын эцэст 17.1 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 1.2 (7.6 хувь) их наяд, өмнөх оныхоос 4.5 (35.7 хувь) их наяд төгрөгөөр нэмэгджээ.
Төгрөгийн хадгаламжийн 14.3 (83.8 хувь) их наяд төгрөг нь иргэдийн, 2.8 (16.2 хувь) их наяд төгрөг нь аж ахуйн нэгж, байгууллагын хадгаламж байна.
Түүнчлэн, валютын хадгаламж 5 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 142.5 (2.9 хувь) тэрбум, өмнөх оныхоос 88.8 (1.8 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдсэнийг Үндэсний статистикийн хорооноос мэдээлэв.