Нийслэлийн Засаг даргын захирамжаар 2023 оны арванхоёрдугаар сарын 18-наас 2024 оны нэгдүгээр сарын 31 хүртэл улсын дугаарын тэгш, сондгой тоогоор хязгаарлаж замын хөдөлгөөнд оролцохоор болсон. Үүний дагуу маргааш буюу нэгдүгээр сарын 8-нд тэгш дугаартай автомашин хөдөлгөөнд оролцох юм.
Дугаарын хязгаарлалтын цаг 08:00-20:00 хэвээр үргэлжлэх бөгөөд амралтын өдрүүдэд үйлчлэхгүй. Энэ сарыг дуустал таны машин аль өдөр хөдөлгөөнд оролцохыг доорх хуваариас харна уу.