Төрийн болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой зарим компаниудын нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаа болон бусад бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол зохион байгуулах, үүрэг бүхий Хянан шалгах түр хорооноос зохион байгуулж буй нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголын эхний үе шат өнөөдөр эхэлсэн.
Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл: Өнгөрсөн хугацаанд Монгол Улс уул уурхайн баялгаа яаж ашиглах тухай учраа олохгүй явсаар ирлээ. Төрөөс зээл тэглэлээ, хувьцаа нэртэй цаас тарааж үзлээ. Өнгөрсөн долоо хоногт Ардчилсан намаас байгалийн баялгийн тухай хууль өргөн барьсан. УИХ-аар хэлэлцэгдээд явах байх.
Өнгөрсөн хугацаанд жижиг таван толгой буюу орон нутгийн өмчит Таван Толгой ХК-ийн хувьцаа 14 мянга дахин өсжээ. Ингээд бодохоор хувьцааг хэрхэн өгөөжтэй болгох вэ, тодорхой тоо баримттай хэлж өгөөж гэж УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнээс асууя.
УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ: Өнөөдрийн нүүрсний сонсголыг ихээхэн ач холбогдолтой гэж бодож байна. 2022 оны зургаадугаар сарын 2-ны өдөр миний бие болон 25 гишүүн нэгдэж УИХ-ын дарга Г.Занданшатарт нүүрсний сонсгол зохион байгуулах тогтоолын төсөл өргөн барьж байсан. Намайг гурвантаа сонгосон Өмнөговьд 15 уурхай байдаг. Энэ бүх уурхайнууд Монголын эдийн засгийг авч явдаг. Саяхан улсын төсөв баталсан. Өмнөговь аймагт хамгийн бага буюу 33 тэрбум төгрөгийн төсөв баталсан. Өмнөговь чууд хэзээ ч бага төсөв баталлаа гэж гоншгонож байгаагүй.
Өмнө нь Өмнөговь аймгийн орон нутгийн өмчит Тавантолгой ХК-ийн хувьцаа Монголын хөрөнгийн бирж дээр үнэгүй байсан.
Намайг гишүүний хувьд өмнөговийнхонтой уулзуулахгүй байгаа ч би холбогддог.
Нүүрсний сонсголын хянан шалгах түр хорооны гишүүдийн ажлыг хүндэлж байна. Гэхдээ зарим мэдээлэл худал, гүтгэлгийн шинж чанартай байгааг анхаарах хэрэгтэй. Өнөөдөр энэ сонсголыг монголын ард түмэн үзэж байна. Шинжээчийн дүгнэлтэд хандаж хэлэхэд, олборлолтын асуудал байна.
Би компани удирдаж, мөнгө төгрөг өсгөж явсны хувьд зардлыг багасгах ёстой. Өмнөговь чууд надтай холбогдсон. Намайг гишүүний хувьд өмнөговийнхонтой уулзуулахгүй байгаа ч би холбогддог. Шалгаж болно гэхдээ дараагийн алхмаа зөв бодож байж шалгах хэрэгтэй. Намайг Ёлын домог, Энгүүн Мойл гэх олон компанитай хамааралтай гэж бичсэн байна. Энэ бол гүтгэлэг шүү. Олон нийтийн дунд ор үндэсгүй гүтгэлэг хийж байгааг шинжээчид анхаараарай.