Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Арабын Нэгдсэн Эмират Улсын Ерөнхийлөгч Мухаммад бин Заид Аль-Нахъян-ы урилгаар 2023 оны 12 дугаар сарын 1-2-ны өдрүүдэд тус улсын Дубай хотноо болох Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтад оролцож байна. Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын Талуудын 28 дугаар бага хурлын үеэр болох дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтад 140 гаруй улсын төр, засгийн тэргүүн оролцож буй юм.
Мөн айлчлалын хүрээнд Монгол Улс, АНЭУ хооронд харилцан визгүй зорчих, шууд нислэг үйлдэх санамж бичиг байгууллаа. Ерөнхийлөгч Абу Даби хотноо хүрэлцэн ирэхэд түүний буудалласан зочид буудлын гадна талд монгол бичиг бүхий гэрэлтүүлэг хийж, Монгол Улсын сүлдийг дүрсэлж, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд хүндэтгэл үзүүлсэн юм. Ерөнхийлөгч УХүрэлсүх уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх НҮБ-ын конвенцын талуудын 28-р бага хуралд оролцогчдод хандан хэлсэн үгийг бүрэн эхээр нь дарж хүлээн авна уу.
Сонирхуулахад, Монгол Улс, АНЭУ-ын хооронд 1996 оны дөрөвдүгээр сарын 1-нд дипломат харилцаа тогтоосон.