НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол энэ оны нэгдүгээр сарын 23-нд буюу Ням гарагт явагдахыг Татварын албанаас мэдээллээ. Сугалаанд 2021 оны арванхоёрдугаар сарын 1-31-нд худалдан авалт хийж, ebarimt системд бүртгүүлсэн бүх баримт оролцоно. Энэ удаагийн тохирлын супер шагнал 10 сая төгрөг байх юм.