Асуудал дагуулсан ногоон автобусыг Нийслэл үйлчилгээнд явуулах эсэх нь олны анхаарлыг ихээр татаад буй. Энэ тухай Нийслэлийн засаг дарга Х.Нямбаатар “Ногоон автобустай холбоотой асуудлаар Нийслэлийн нийтийн тээврийн газрын даргыг иргэний нэхэмжлэгчээр оролцуулаад явж байгаа. Би өмнө нь ХЗДХ-ийн сайдаар ажиллаж байсан гээд АТГ-ын мөрдөн шалгаж байгаа хэргийн талаар мэдээлэл авах, ярих боломж байхгүй.
Дуулиан дагуулсан ногоон автобуснаас Нийслэл нэгийг ч авахгүй. Үүнтэй холбоотой тендерийг цуцалсан. Сүүлийн үед цахим орчинд нийтийн тээвэрт ногоон автобус явж байна гэдэг мэдээлэл явуулаад байна. Тийм зүйл байхгүй. Нийтийн тээвэрт нийт 55 ширхэг Skywell цахилгаан ногоон автобус явж байгаа” гэжээ.