Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Сабонга Киприан Квеле Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.
Элчин сайдыг үүрэгт ажилдаа орж буйд нь Ерөнхийлөгч баяр хүргэж, амжилт хүсэв. Харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд Элчин сайд хүчин чармайлт гаргана гэдэгт итгэж байгаагаа хэлээд, төр, засгаас бүх талын дэмжлэг үзүүлэхээ илэрхийлжээ.
Мөн олон улсын хамтын нийгэмлэг, НҮБ болон олон улсын байгууллагын хүрээнд харилцааг бэхжүүлэхийн төлөө байгааг тэмдэглэсэн. Элчин сайд Сабонга Киприан Квеле харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө хичээн ажиллахаа илэрхийлэв.
Мөн Швейцар, Египет, Серби, Мексик улсаас хавсран суух Элчин сайдууд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьж, хамтын ажиллагааг өргөжүүлэн ажиллахаа илэрхийллээ.
Швейцарын Холбооны Улсаас хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Юрг Бурри
Мексикийн Нэгдсэн Улсаас хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Карлос Пеньяфиел Сото
Арабын Бүгд Найрамдах Египет Улсаас хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ассем Мухаммад Ханафи Махмуд Элсейфи
Серби Улсаас хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Маяа Стефанович