Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцуулж байна.
ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун, Энэ жил есдүгээр сард 2-3 удаа дараалан их хэмжээний бороо орсноос 100 мянга орчим тонн буюу нийт улаан буудайн гуравны нэг нь зэрэглэл буурч тэжээл рүү шилжиж байна. Энэ жил сүүлийн 9 жилд аваагүй их буюу 14.2 центр улаан буудай хураан авсан.
Энэ жил түүхэндээ анх удаа 185 мянган тонн хүнсний ногоо тариалж, түүхэндээ хамгийн их хүнсний ногоо хураан авлаа. Ингэснээр дотоодын хэрэгцээнийхээ 85 хувийг хангах боломж бүрдсэн. Ирэх жил 90-100 хувь хангах зорилт тавин ажиллаж байна.
11-р сар гарсаар орон даяар цас орлоо. Нийт нутгийн 60 хувьд нь өвөлжилт хүндрэх төлөвтэй байна. Ирэх өвөл 69 сая толгой мал өвөлжинэ. Хадлан тэжээлээ хангалттай бэлдсэн мэдээтэй байна гэлээ.