“Насны хишиг” олголт өчигдөр хийгдсэн талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ.
Цагаан cap, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан “Насны хишиг”-ийг 65-аас дээш насны ахмадуудад жилд хоёр удаа олгодог. Энэ талаар ХНХ-ийн сайд А.Ариунзаяа өөрийн фэйсбүүктээ “Халамжийн цахимжуулалтын ачаар банкууд дээр даараалал үүсгэхгүй, 140 орчим мянган ахмадын дансанд шууд шилжүүлэг хийгдлээ. Жилийн өмнө ахмадуудыг дансжуулах, картжуулах ажлыг банкуудтай хамтран зохион байгуулж, цар тахлын хатуу хөл хориог хамтдаа даван туулж билээ” гэжээ.